logo
АНУ-д 46.2 сая хүн ядуу амьдарч байна

АНУ-д 46.2 сая хүн ядуу амьдарч байна

2011/09/17
Мериланд мужийн Силверспринг хотын нэгэн комиссын дэлгүүр хүмүүсийн хандивласан эд хогшлыг ядуу хүмүүст хүргэж өгч тусалдаг байна. Инола Кампбел дөрвөн хүүхэдтэй, асрамжийн газар ажилладаг. Түүний жилийн орлого 22 мянган доллар буюу сарын 1800 орчим доллар гэхээр автоматаар ядуучуудын эгнээнд орж байгаа юм. Америкийн статистикийн газрын судалгаанаас үзэхэд 1983 онд ядуурлын төвшин 15.2 хувьд хүрч байсан. 2000-аад оны үед 11.3 хувь болж ядуурлын төвшин буурч байсан бол 2010 онд дахин 15 хувь давсан нь 1983 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2010 оны байдлаар жилд 22.314 доллар буюу сарын 1800 орчим долларын орлогооос бага орлоготой бол ядуурлын төвшинд оруулж тооцож байгаа юм. Гэхдээ жилийн 22 мянга гэдэг шугамыг 1960-аад онд тогтоосон. 1960-аад онд тогтоосон ядуурлын төвшинг тогтоох  шугамаар 46.2 сая хүн ядуурлын төвшинд амьдарч байгаа юм байна. Энэ Америкийн нийт хүн амын 15.1 хувь нь амьжиргааны төвшнөөс доогуур амьдарч байна гэсэн үг юм. Одоогийн долларын ханшаар иргэдийн орлогыг тооцож, ядуурлын төвшинг тогтоох юм 46.2 сая гэсэн тоо бас нэмэгдэх нь. Учир  нь үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн тоо 2.3 хувиар буурсан, сургууль төгссөн залуучууд эцэг эхтэйгээ амьдрах нь нэмэгдсэн. Ямар нэг даатгалд хамрагдаагүй иргэд нийт хүн амын 15 хувьд хүрсэн. Хамгийн сүүлд гаргасан тооцоогоор 50 сая иргэн эрүүл мэндийн даатгал авч чадаагүй, хамрагдаж чадаагүй. 46 сая хүн ядуурлын төвшингөөс доогуур төвшинд амьдарч байна гэхээр бараг  96 сая гаруй америкчууд ядуу амьдарч байна гэсэн тооцоо гарч байгаа ажээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш