Ливийн удирдагч асан Муаммар Каддафийг Засгийн тэргүүнээс түлхэн унагаснаас хойш АНУ-ын анхны дээд албан тушаалын хүн Ливид айлчилллаа. АНУ-ын тусгай төлөөлөгч Жефри Фелтмэн зургаан сар иргэний дайн үргэлжилсэн улсад ирж Ливичүүд ардчиллын зам руу шилжих шилжилтэнд дэвшил гарч байгааг тэмдэглээд Ливийн шинэ Засгийн газар зөвхөн лалын шашинтнуудыг бус нийт иргэдийг төлөөлсөн Засгийн газар байгуулах хэрэгтэйг зөвлөсөн байна. Тэрбээр, “Дарангуйллын дэглэмээс ардчилсан тогтолцоо руу шилжих нь мэдээж амаргүй. Гэхдээ АНУ Ливийн ард түмний ардчилсан шилжилтийг дэмжиж байгаа. Иргэний дайн дуусмагц түр хугацаанд эрх мэдэл аюулгүй хүчний гарт шилжих хэрэгтэй” гэлээ.
АНУ-ын тусгай төлөөлөгч Жефри Фелтмэн Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдел Жалилтай уулзаж, АНУ-ын элчин сайдын яамыг аль болох түргэн хугацаанд дахин нээхээр болсон байна. Үндэсний шилжилтийн зөвлөл болон НАТО-гоор дэмжүүлсэн босогчид наймдугаар сард Триполи хотыг удаан тулалдалгүй эзэлж авсан. Одоо Каддафигийн хяналтанд үлдсэн гэж тооцож байгаа Сирте болон Бани Валид зэрэг гурван хотыг эзлэхийн төлөө тулалдсаар байгаа юм. Ливийн түр засгийн газрын удирдлагууд АНУ-ын төлөөлөгчтэй уулзаж байх зуур Каддафигийн хэвлэлийн төлөөлөгч Муса Ибрахим хаанаас юм мэдэгдэл хийж 69 настай Муаммар Каддафи Ливид энх тунх байгаа, хууль ёсны дагуу Ливийн засгийн эрхэнд байгаа, хэдэн мянган сайн дурын цэргүүд ноён Каддафигийн удирдлага дор байгааг дуулгасан юм. Мөн Ливийн багагүй газар Каддафигийн хяналтанд байгаа гэж мэдэгджээ. НАТО Ливийн энгийн иргэдэд аюул занал учруулж байгаа Каддафигийн тойрон хүрээлэгч армийг бөмбөгдсөөр байх болно. Гэхдээ Каддафиг мөшгиж бариж ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгдсэн. Каддафи зургадугаар сараас хойш олны өмнө гараагүй бөгөөөд одоог болтол хаана бүгж
shuum.mn