logo
Хакканиг барьж өгсөн хүнд 5 сая долларын шагнал авна

Хакканиг барьж өгсөн хүнд 5 сая долларын шагнал авна

2011/09/17
Пакистан болон Афганистаны хилийн зааг дээр орших Пакистаны уулархаг газрын тосгонуудад Талибаны бүрэлдэхүүн нэгж хэсэг Хаккани гэдэг бүлэг амиа золиослогч болон террорисуудыг бэлтгэж Афганистан руу илгээдэг байна. Афганистаны нийслэл Кабулд ойр ойрхон болсон халдлагуудыг Хаккани үйлдсэн гэж Холбоотны хүчний цэргийн командлагчид үзэж байна. Одоо Хаккани бүлгийг ЗХУ-ын түрэмгийллийн үед үүсгэн байгуулсан Сарааж  Хаккани толгойлдог.  Сарааж  Хаккани Зөвлөлтийн түрэмгийлэгчдийн эсрэг лалын ариун дайн буюу Жихадын далбаан дор бүлгээ үүсгэн байгуулж байжээ. 2008 онд Кабулд болсон халдлага болон Афганы Ерөнхийлөгч Хамид Карзайг хороох гэсэн оролдлогуудыг Хаккани бүлэг үйлдэж байжээ. АНУ-ын эрх баригчид Сарааж  Хакканитай холбогдолтой мэдээлэл өгсөн, барьж өгсөн хүнд 5 сая доллар өгөхөөр амлаад байгаа. Пакистанаас гаралтай Сарааж Хакканигийн халдлага голдуу Энэтхэгчүүдийн эсрэг чиглэдэг болохыг 2008 онд Кабулд болсон Энэтхэгийн Элчин сайдын яамны байр руу хийсэн халдлагаас харж болно. Түүний халдлагаас Хаккани бүлгийн цаана Пакистаны дэмжлэг байдаг болохыг мэдэж болно. Өнгөрсөн онд Холбоотны хүчнийхэн Хакканигийн дайчдыг мөшгиж устгасан. Гэсэн ч Афганистаны уулархаг газраас Хакканигийн бүх дайчдыг устгах амаргүй юм. Тэд том халдлагуудыг ээлж дараалан үйлдсээр байгаа. Саяхан Кабулын “Интерконтинентал” буудалд халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн юм. Холбоотны хүчнийхний хувьд Талибчууд гэхээсээ илүү Хакканигийн бүлэгтэй байлдахад хүндрэлтэй байгаа ажээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш