logo
“Буянт-Ухаа-1” хорооллын хоёр дахь удаагийн сугалаа маргааш болно

“Буянт-Ухаа-1” хорооллын хоёр дахь удаагийн сугалаа маргааш болно

2014/07/24

“Буянт ухаа 1” хороололд байр худалдаж авах эрхээр хангагдсан ч журамд заасан хугацаанд урьдчилгаа төлөөгүй гэрээ байгуулаагүй иргэдийн эрхийг цуцалж,  дараагийн иргэдэд боломж олгох үүднээс хоёр дахь шатны сугалааг маргааш буюу долдугаар  сарын 25-ны өдөр  15.00 цагт  Спортын төв ордонд зохион байгуулах болжээ.

Тус II шатны сугалаагаар 323 орон сууц худалдан авах эрхийг өмнөх сугалаанд оролцсон боловч орон сууцны эрхийн азтан болоогүй Төрийн албан хаагчид, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд олгохоор төлөвлөжээ.

"Буянт-Ухаа-1" хороололд орон сууцны 8 хувийн зээл олгож буй арилжааны банкууд


 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш