Украйны зүүн хэсэгт сүйрсэн MH17 нислэгийн онгоцонд зорчиж яваад амь үрэгдсэн иргэдийн цогцсыг Нидерландад хоёр онгоцоор хүргэлээ. Ихэнх зорчигчид Нидерландын иргэд байсан бөгөөд тус улсад гашуудал зарлаад байна. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын талыг баримтлагч босогчид долоодугаар сарын 17-нд "Malaysia Airlines"-ийн онгоцыг унагасан гэж мэдээлж байгаа юм.
Гэхдээ ОХУ-ын зүгээс онгоцны сүйрэлд Украйныг буруутгасан мэдэгдэл хийгээд байна. Улс орнууд ийнхүү харилцан нэг нэгнийгээ буруутгаж байгаа энэ үед MH370 нислэгийн онгоц нь одоо болтол сураггүй байгаа "Malaysia Airlines" компанийн хувь заяа тун бүрхэг болоод байгааг мэргэжилтнүүд онцлож байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/