logo
“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулагдаж байна

“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг зохион байгуулагдаж байна

2014/07/24

Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгийг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгуулж байна.

“Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын алба, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын албаны ажилтнууд болон иргэд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч байгаа юм.

Энэ үеэр мөн иргэд цусны бүлгээ тодорхойлуулах, ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар ГУРВАН ХҮНИЙ алтан амийг авардаг. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий-цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан, аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны ДОНОР хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаардаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш