Эхийн сүүнээс илүү тэжээллэг хоол гэж энэ дэлхийд үгүй. Харин Камбожийн нэгэн бяцхан хүүд хоёр хөхнөөс дөрөв нь илүү санагдсан бололтой. Бяцхан хүүг өвөө нь сарын өмнөөс ээж аавыг нь ажилдаа явсан хойгуур нь үнээ хөхүүлдэг болжээ. Түүний өвөө, “Нэг удаа би ач хүүтэйгээ үнээгээ идээшлүүлээд явж байсан. Нэг хартал ач хүү маань тугалаа хөхүүлж байсан үнээний доогуур орсон дэлэнгээс нь шувтарч байсан. Би сандарч очоод ач хүүгээ үнээнээс холдуулах гэсэн чинь уйлсан. Тэгэхээр нь чи тугал болох гээ юу гэтэл юу ч хэлэлгүй үнээний мээм хөхий гээд зүтгээд байсан. Түүнээс хойш үнээнэий дэлэнгээс салахаа байсан” гэж ярьсан байна.
Өвөө нь 18 сартай хүүгээ үнээний дэлэн хөхөхийг нь болиулах гэж оролдож байгаа ч болих шинжгүй байгаа гэнэ. Бяцхан хүү сүүгээ хөхөнгөө нэг гараараа үнээний гуянаас бариад нөгөө гараараа хөхнүүдээр тоглож байдаг нь инээдтэй харагддаг гэж тосгоны оршин суугч ярьсан байна. Үнээ жаал хүүгээс бэргэдэггүй болохоор бяцхан хүүг бас нэг тугалаа ч гэж боддог юм билүү хэн мэдлээ.
Shuum.mn