logo
Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.08.01/

Өнөөдөр болох үйл явдлуудаас /2014.08.01/

2014/08/01

09:00-12:30 цагийн хооронд Чингис Зочид буудлын хурлын зааланд Хятад ба Монголын эмийн холбоод хамтран зохион байгуулах эмийн конференц зохион байгуулна. Хятадын эмийн холбоо ба түүний гишүүн Их, Дээд сургуулийн болон монголын төлөөлөгчид оролцож оочин үеийн эмийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлэээр харилцан туршлага солилцоно. Утас 99999031

10:30 цагаас  Клиникийн 1 дүгээр амаржих газарт "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног"-ийн нээлтийг хийнэ. ЭМЯ, Макс Эксим ХХК-ийн төлөөлөл оролцоно. Нээлтийн арга хэмжээний үеэр ЭМЯ ба Макс Эксим компаниас Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Сан" байгуулах болсныг зарлана. Шинэ төрсөн эхчүүдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа явагдана.

11:00 цагаас ЭХЭМҮТ-ийн амбулаторын тасгийг сэргээн засварлаж буй МУСТА жүжигчин Ундармаагийн "Итгэлийн Танхим" төслийн нээлт болно.Утас: 8811-8161

11:00 цагаас НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажлын нээлтийн ажиллагаа  Хангарди ордны 14 давхарт хурлын танхимд болно.Энэ үеэр цахим системид хэрхэн нэвтрэх, өмчлүүлэх газрын байшлууд болон иргэд хүсэлтгээ хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй танилцуулна.

11:00 цагаас УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн төрсөн ахынх нь хүү н.Гомбодорж  гэгч эхнэр хоёр хүүхдээ хөөж гаргасан, маргасан гэх бичлэгийн талаар Монголньюс Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Авлигатай тэмцэх газраас  өөрийн байрандаа мэдэгдэл хийнэ.

12:00 цагаас НИТХ-аас баталсан 52 байршилд газар өмчлөх хүсэлтийг албан ёсоор цахим хэлбэрээр хүлээн авч эхэлнэ. Утас: 88781218 325044

12:00 цагаас "Монгол ньюс" мэдээллийн төвд  "Unitel" компанийн хууль бус үйлдлийн талаар хэвлэлийн бага хурал болно.

12:30 цагаас АТГ-т саатуулагдаад байгаа Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгчид  Монголньюс Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

15:00-20:00 цагийн хооронд "Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг"  номын үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш