2014 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна.
Тухайлбал Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум, дунд буюу Өндөрхаан сум мөн түүнчлэн Онон гол Дадал сум орчимд үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хэвээр байна.
Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн