logo
Газар өмчлүүлэх үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулан үзүүлнэ

Газар өмчлүүлэх үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулан үзүүлнэ

2014/08/15
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах газруудад газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр хүлээн авах ажиллагаа  наймдугаар сарын 01-нээс эхэлсэн. Өнөөдөр буюу наймдугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагаас  цахим бүртгэлийн системийг хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах гэж байна.  8 дугаар сарын 15-ны 12:00 цагаас энэхүү үйл ажиллагааг UBS телевизээр шууд дамжуулна.

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд нийтдээ 265 мянга орчим иргэн бүртгүүлжээ.  Үүнээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүсэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш