Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 20. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ургуулан бодох өдөр. Өдөр бүрийн улигт амьдралаасаа салах гэсэн хүсэл таны бодлыг эзэмдэнэ. Та мөрийтэй тоглоом хожин, алдар нэртэй болж, дэлхийгээр аялж байна гэсэн бодолд автана. Мөрөөдөхөө зогсоож, эргэн тойрноо хар. Юм бодож цагаа нөхцөөхийн оронд шинэ бодит зүйлсийг нээ. Гадуур гарах цаг гарга. Энэ бүхэн ямар их таашаал авчрахыг та харна. Хайр сэтгэлд одтой.
Үхэр (4/20-5/20)
Улс төрийн бүлгэм болон бизнес цуглаанд суух нь танд асар их мэдлэгийг өгөх болно. Энэ нь зүгээр нэгэн цагаан байдлаас илүү далд санаатай байж болно. Олон нийтийн уулзалт зөвлөгөө, сурталчилгааны ажилд хамрагдсан үхэрийн ордныхон ажилдаа дуртай байх хэрэгтэй бөгөөд хүн бүрийг баяр хөөртэй байлгах аргыг олох хэрэгтэй. Одоогоор чухал байгаа зүйлдээ туслах ямар нэгэн зүйлийг хайж байгаа удирдах албан тушаалтандаа ханд. Ирж байгаа амралтын өдрүүд өөрийгөө амрааж, сэргээх олон зүйлүүдийг төлөвлөсөн гайхалтай өдрүүд байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Эрч хүчтэй, урам зоригоор дүүрэн өдөр. Чухал сэдвээр суралцах, сонирхолтой семинарт хамрагдах, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг зүйлсээс баяр хөөрийг мэдрэх болно. Өнөөдөр болох ямар нэгэн тэмдэглэлт баяр анхаарал татсан байх хэрэгтэй бөгөөд олон нийтийн өмнө илтгэл тавих байдал шинээр эхлэнэ. Бараа бүтээгдэхүүн захиалах болон худалдаа хийх тохиолдолд сайн хийгдэх хэрэгтэй санхүүгийн ашгийг сайтар тогтоосон байх хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Хэрвээ та гэр бүлийнхээ асуудалд санаа зовж байгаа бол ах дүүсийнхээ хэн нэгэнтэй энэ байдлаа хуваалцсанаар дарамтаас бага ч болов ангижрах болно. Хэдийгээр асуудал шийдэгдэхгүй ч ядаж таны дотны ганц хүн чинь зовлонг чинь мэдэж байх болно шүү дээ. Хайр дурлал ойрхон байна. Гэнэтийн санал ирэх нь энэ сарын гарцаагүй онцлог үйл явдал байх болно.
Арслан (7/23-8/22)
Маргантай өдөр. Таны бизнесийн ажил хэрэгт тустай ямар нэгэн нууцыг олж мэднэ. Гэхдээ тэнд ямар нэгэн хууль бус, луйвар залилангийн байдал ажиглагдвал энэ ажилд битгий оролцоорой. Хэрвээ та бизнесээ интернэтээр сурталчилбал амжилт олох боломж өндөр байна. Үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид газрын асуудлаас болон хөрштэйгээ маргалдаж магадгүй. Нүүр нүүрээрээ харан маргалдах нь ямарваа нэгэн үр дүнд хүрдэггүй гэдгийг сана. Тиймээс та асуудлыг шүүхээр шийдэх нь зөв.
Охин (8/23-9/22)
Таны урам зоригт садаа гарсан хойрго өглөө эхэлж байна. Өглөө гүйн хөнгөхөн шогших нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Ажлын амар тайван байдлыг хадгалахын тулд та хамаагүй бодлогогүй үг яриагаа хязгаарлах нь зөв. Та төөрөгдлөөсөө гарахын тулд найз нөхдийнхөө заримыг хайн тусламж гуй.
Жинлүүр (9/23-10/22)
Та энэ өглөө гэрээсээ гаран ажилдаа явахаасаа өмнө гар утас, кридет карт зэрэг өөрт хэрэгтэй зүйлсээ авсан эсэхээ шалгаарай. Тиймээс та мөнгөтэй холбоотой асуудлыг сайн төлөвлөж байж шийдээрэй. Та авъяасаа ашиглавал санаандгүй байдлаар үнэлгээ авах боломжтой байна. Ажлаа амжуулахад урам зориг болон ургуулан бодох чадвар хэрэгтэй байна. Хайр дурлалын асуудлыг энэ өдөр хойш тавих хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Хянуур өдөр. Өнөөдөр од эрхэс танд шинэ эхлэлийн дохио өгч байна. Шинэ найз нөхөдтэй болж дотносох боломж гарч байна. Өдрийн хоолонд ажлынхантайгаа хамт орох, хөршүүдийн уулзалт, сүмийн цуглаан, эцэг эхийн хурал зэрэг бүхий л үйл ажиллагаанууд таны хүрээг тэлнэ. Бүгдэд нь заавал оролц. Энд нэг анхааруулах зүйл байна. Иймэрхүү уулзалт цуглаан дээр танд огт тохирохгүй, гай болохоор хүмүүс ч бас ирнэ шүү. Тиймээс хэлж ярьж байгаагаа болон хэнд юу хэлэхээ сайн бодоорой.
Нум (11/22-12/21)
Тууштай өдөр. Хэрвээ та чадна гэдэгтээ итгэдэг бол одоо өнгөрсөн бүх зүйлийг бодож чадна. Шинэ бүтээлч харилцаа таны хэзээ ч боломжгүй гэж бодож байсан боловсрол болон аялалын боломжийг нээж, бодох шинэ арга замыг танд танилцуулна. Гадаад хүнтэй нөхөрлөх нь танд урам зориг оруулна. Гэхдээ тэд таньтай аз туршсан хамтарсан бизнесийн санал тавибал та судалгаа сайн хий.
Матар (12/22-1/19)
Зохион байгуулалт бол таны чаддаг зүйл юм. Албан тушаал ахих боломжийг алдаж магадгүй учир нь та бусад зүйлийн талаар маш завгүй бодож төлөвлө. Матарынхны удирдах чадвар нь өмнө байгаа саадаа даван туулахад тийм ч хүнд санагдахгүй. Настай матарынхны бие чилээрхэх тул гэрээсээ гаралгүй дархлаагаа сайжруулах талд анхаарлаа хандуул.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр ажил хэргийн болон албан ёсны уулзалтад орооцолдох хэрэггүй. Та мэдээж их олон найзтай байж болох ч хайртынхаа анхаарлыг татах гэж хичээж байгаа бол иймэрхүү уулзалт танд саад болно. Хумхынхны хувьд бие даасан байдал бол төрөлхийн хэрэгцээ юм. Түрэмгий догшин бүү бай. Харин дайчин итгэлтэй бол. Анхааралаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа бай.
Загас (2/19-3/20)
Урам зоригтой өдөр. Энэ өдөр та дараагийн хэдэн жилийн төлөвлөгөөгөө гаргах бололтой. Хэн нэгэн зохиолч болон ямар нэгэн гайхалтай зүйл бичихийг хүсэж байгаа загасны ордны хүмүүс яг одооноос яаравчлан эхлүүлэх нь зүйтэй. Бүх зүрх сэтгэлээ дайчил. Таны сонирхолыг татаж байгаа курс дамжаанд сур. Удахгүй та гайхалтай хобби эсвэл хоёрдогч орлогын эх үүсвэрээ олох болно.