Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 16. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 21. Санчир гараг. Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сэтгэл ханамжтай өдөр. Танд тогтвортой байдал ирж, та амьдралдаа урьд өмнө нь байгаагүй их таашаал авна. Зарим мөрөөдлүүд өнгөрөн одох боловч мөнгө санхүүгийн асуудлууд таныг зовооно. Та хувийн төсөл дээрээ цаг хугацаа зарцуулна. Амралтын төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Тиймээс та бүх зүйлийг яаран бататгах хэрэггүй. Байгаа зүйлээсээ таашаал ав. Энэ жилийн хүнд хөдөлмөрийн үр дүнд та хонгилын төгсгөлд байгаа гэрлийг олж харна. Хайр сэтгэл таны амьдралд ирэх бололтой.
Үхэр (4/20-5/20)
Өөрийнхөө дадлага туршлага, чадвар зэргээ шударгаар илэрхийл. Холоос зочин ирж магадгүй учраас өрөөгөө цэвэрлэн бэлтгэлтэй байгаарай. Өнөөдөр дэлгүүр хэсэхээр бол зээлийн карт болон дансанд чинь хангалттай мөнгө байгаа үгүйг шалга. Үгүй бол ичмээр байдал тохиолдож та гэртээ ганзага хоосон буцаж магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Сайн өдөр. Хурдан бодох байдал чинь таныг аврах болно. Бүх зүйлийг та зохицуулж чадна. Таны хүндрэлтэй болон шаардаад байгаа асуудлыг шийдвэрлэх чадвар чинь нэр хүндийг чинь өргөнө. Хэдий тийм ч даруу байна. Таны хэт хөөрсөн, өөрийгөө дөвийлгөсөн байдал чинь таны бүх хүчин чармайлтыг талаар болгох бөгөөд бусдад таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Зөвлөгөө болгоход шүүмжлэлтэй байхаас илүү нээлттэй бай. Тэгснээр таны нэр хүнд улам өсөх нь гарцаагүй.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр урьд урьдынхаас илүү завгүй байх өдөр боловч ихэнхи хүмүүс амралтын өдрөөрөө ийм байдалтай байхыг хүсэхгүй. Гэвч урагшаа алхан эрч хүчтэй, тэмүүлэлтэй байдлаа хадгалаарай. Таны энергийн түвшин доогуур байх учраас чухал хариуцлагатай ажлаас зайлсхийгээрэй.
Арслан (7/23-8/22)
Мөрөөдөмтгий өдөр. Өдөр бүрийн улигт амьдралаас салах гэсэн бодол бүхэл өдрийн турш таныг зовооно. Интернэтээс боломжтой аяллыг сонгох нь зөв. Гэвч та өөрийн ажлаа хийж дуусгахгүй бол тасалбараа төлж дийлэхгүй гэдгээ санаарай. Та энэ өдөр аливаад амархан бууж өгөн, зөвхөн аялалын талаарх бодолдоо умбах байх. Бясалгал болон амьсгалын дасгалууд таны ухаан бодлыг хэвийн болгоход тусалж, ажилд тань буцаан авч ирнэ. Энэ үдэш та хөгжилтэй байж чадна. Та гэртээ байснаас гадагшаа гарч бүжиглэж зугаацвал эрч хүчээ нэмнэ.
Охин (8/23-9/22)
Авто замын түгжрэлтэй холбоотой асуудал таны цаг баримталдаг занг цалгардуулна. Тиймээс та уулзалт хурал дээр очихдоо эхлэх цагаас нь хангалттай өмнө гэрээсээ гараарай. Амралтгүй байх нь таныг ажилдаа төвлөрөхөд саад болно.
Жинлүүр (9/23-10/22)
Хэрвээ үйлчлүүлэгч тань таныг тэвчээргүй байна гэвэл та ажил дээрээ тэвчээртэй байх дасгал сургуулилт хийж болох юм. Хэрвээ уур тань танд захирагдахгүй бол та энэ өдөр ихийг эвдэж сүйтгэх шинжтэй байна. Энэ өдөр худалдаа наймаагаа хойшлуулах болон ажлаа орхигдуулахад таагүй өдөр. Биеийн тамирын дасгал фитнест ч гэсэн тэвчээргүй хандаж болохгүй. Эс тэгвээс та галбиргүй, эв хавгүй нэгэн шиг харагдаж эхэлнэ.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Хэрвээ та дөнгөж шинэ байранд нүүж ирээд байгаа бол олон нийтийн болон хөршийн холбооны ажилд оролц. Тэгвэл тун удахгүй энэ газраа удаан оршин суумаар санагдаж эхэлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцан ажлынхаа талаар ч мөн шийдвэр гарга. Хэрвээ та гэрлэх гэж байгаа бол ийм төрлийн шийдвэр гаргалт ирээдүйд чинь сайнаар нөлөөлнө.
Нум (11/22-12/21)
Эерэг өдөр. Эрх мэдэлтнүүд таны арга барилыг баталж та албан тушаал ахих боломжтой болж магадгүй. Та өөрийн санаанууд болон төлөвлөгөөнүүдийнхээ төлөө дэмжлэг олж авч магадгүй. Тиймээс хэрэгтэй зүйлээ асуухаас битгий ай. Магадгүй аав ээж чинь таньд найдаж байгаа. Энэ үүрэг хариуцлагаас битгий зугт. Эс тэгвэл та өөрийн үйлдэлд харамсаж магадгүй.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр чөлөөт цагаа гэр орноо тохижуулах, үл хөдлөх хөрөнгө солилцох, худалдан авахад зарцуулна. Үүндээ ч сэтгал хангалуун байна. Өнөөдөр гэр орныхоо тохижилтонд ихээхэн анхаарал хандуул, үр хүүхдээ ч үүнд татан оролцуулахыг од эрхэс зөвлөж байна. Матарынхан ухаалаг байж зөв сонголт хийж чадвал сайн ханьтай учирсанаа мэдрэх болно.
Хумх (1/20-2/18)
Амьдралын дараагийн алхмаа дүгнэн бод. Ажилдаа дуртай эсэхээ, эсвэл өөр хаа нэгтээ шилжихийг хүсч байгаа эсэхээ сайтар эргэцүүлэн бод. Өөрийнхөө бодол санааг бичиж тэмдэглэ, сайн муу талуудыг нь жагсаан бич. Хайрын харилцаанд чинь хүндрэл гарч танд туршилтын хугацаагаар тусдаа байх нь дээр юм шиг санагдана. Хэсэг хугацааны дараа та 2 яг юу болоод байгаагаа ойлгоно.
Загас (2/19-3/20)
Таны хамтрагчид бага зэргийн цог золбоотой байдал хэрэг болоод байгаа учраас романтик мөрөөдлөө ажил болгон хайрттайгаа амралтын өдрийг хамт өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие загасныхан ямар нэгэн сонирхолтой хайр дурлалыг хүлээх болно. Гэр бүлийн төсвийн тухай сэтгүүл нь мөнгөө хэрхэн зарцуулах тухай заавар зөвөлгөөг танд өгнө.