logo
“Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн хамтарсан сургуулилт эхэллээ

“Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн хамтарсан сургуулилт эхэллээ

2014/08/16

Халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Сэлэнгэ 2014” цэргийн хээрийн хамтарсан сургуулилт эхэллээ.

Тус сургуулилтад Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болон Оросын Дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагч оролцож байна.  Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2014” хээрийн сургуулилалт 2008 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. Сургуулилт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Акация” их буу, шуурган галын тийрэлтэт систем “Град”, өөрөө явагч агаарын их буу “Шилка”, Ми-24 нисдэг тэргийг энэ хээрийн сургуулилтад анх удаа ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Хамтарсан ажиллагааны хүрээнд мото буудлагын цэргүүд ажиллагаагаа нэгтгэх, байлдааны үүргийг хамтран гүйцэтгэх сургуулилт,  буудлагын талбайд тактикийн болон галын, тагнан турших, газрын зураг дээрх бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш