Дэлхийн гурван удаагийн аварга, алдарт хөлбөмбөгчин Пеле 3 дахь удаагаа гэрлэх гэж байна. Түүний эхнэрийг Марсия Сибела Аоки гэдэг бөгөөд японы бизнес хатагтай аж. Тэдний хурим Сан-Паулуд болно гэж La Repubblica” мэдээллээ. Өдгөө 73 настай Пеле өмнө нь 1966, 1994 онд гэрлэж байсан бөгөөд өмнөх гэрлэлтүүдээс 5 хүүхэдтэй юм. Алдарт хөлбөмбөгчний шинэхэн эхнэр нь өөрөөс нь 25 дүү гэнэ. Тэд 2010 оноос эхлэн болзож эхэлжээ.