Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад Эбола цусархаг халууралт халдварт өвчин дэгдээд байгаа билээ. Монгол Улсаас өвчний тархалт өндөр байгаа орны нэг болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу нийт 12 иргэн зорчиж эх орондоо эргэн ирээд байгаа аж.р
Эдгээр иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлэхэд уг өвчнөөр халдварласан эсэх талаар ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй бөгөөд холбогдох байгууллагууд иргэдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа гэнэ. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас халдварт өвчний тархац буурах хүртэл уг өвчин бүртгэгдсэн бүс нутгийн иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй байгаа аж. Тус байгууллагаас улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд уг өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна.