logo
Өдрийн өнгө /2014.08.18/

Өдрийн өнгө /2014.08.18/

2014/08/18

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 18. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 23. Сумъяа гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Тайван өдөр. Хонины ордны зарим хүмүүс шинээр гэр бүлтэй болно. Хүүхдийн өрөөгөө тохижуулж төрөхдөө бэлдэж эхэлнэ. Тэдэнд тус болно. Хэрвээ та мөнгө муутай байгаа бол хэрэгцээтэй зүйлсээ найзууддаа хэлж бэлгэнд ав. Од эрхсээс ямар нэг зүйлд хэт автаж болзошгүй гэсэн дохиолол өгч байна. Элдэв лекц, уулзалтад орох хэрэггүй.
 

 

  Үхэр (4/20-5/20)

Хайр дурлал романтик адал явдалд таатай. Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Оройг хайрттайгаа лааны гэрэлд романтик байдлаар өнгөрөө. Ажил хэргийн янз бүрийн үйл ажиллагаанд амжилт олох нь эргэлзээтэй. Арилжаа наймаа ашиг авчрахгүй эсвэл зарцуулсан хүчин чармайлттай дүйцэхүйц ашиг өгөхгүй бололтой.

 

Хамтатгах (5/21-6/21)

Таны амьдрал хэвийн үргэлжлэх боловч та сэтгэлээр унаж магадгүй. Үзэг цаас аваад өөрийн бодлоо бич. Хэн ч үүнийг сонсохгүй шүү дээ. Хүүхэддээ санаа зовних нь таныг ажлаас чинь хөндийрүүлэх болно. Амьсгалын дасгал хийж аль болох амрахыг хичээ. Ажилдаа анхаарал төвлөрүүл. Хэрэв та бүх зүйлийг хяналтандаа авах гэж хичээвэл, хийх үйлдэл чинь илүү их асуудлыг үүсгэх болно.
 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Таатай өдөр. Хөдөлмөрч мэлхийнхний хувьд өнөөдөр бусад ямар ч өдрүүдээс илүү танд зориулагдсан байна. Карьер хөөгч мэлхийнхний хувьд бизнесийн нэр хүнд таны гол зүйл чинь байх болно. Бүх хариуцлага таны хяналтанд байгаа гэдгийг хянаарай.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Хүнд өдөр. Эртхэн босч, чухал ажлуудаа хийж дуусга. Сэтгэл санаа чинь уймарч бага зэрэг хүндрэл гарч болзошгүй ээ. Өдөр тутмын ажлаасаа залхаж байгаа бол арай илүү сонирхолтой болгох гээд оролдоод үз. Хэрвээ өдрийн хоолоо нэг л газар иддэг бол өөр газар очиж үз. Согтууруулах ундаа уугаад хэрэггүй ээ. Эс тэгвээс та хэн нэгний талаар ямар бодолтой явдгаа ярьчиж магадгүй.


 

Охин (8/23-9/22)   

Энгийн өдрүүдээс хүнд өдрийнхөө ажлыг гүйцэтгэхээр та чимээгүй тайван байдлыг хайна. Байнгын садаа болон заавар таны уур бухимдлыг энэ өдөр ихээр төрүүлнэ. Анхаарлаа хангалттай хандуулахын тулд урьдынхаа цагийн хуваарийг барин хэт их бүү ажилла. Гэхдээ энэ нь хэн нэгэн азгүй танил тань таниас тусламж гуйвал бүү очоорой гэсэн үг биш.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Таагүй өдөр. Өнгөрсний тухай бодон түүнээсээ суралцах нь ирээдүйд тохиолдох олон зүйлүүдийн зөв хариултыг олоход туслана. Эрүүл мэнддээ анхаарч хөл тулгуур эрхтэнээ хамгаал. Жинлүүрийнхэн хууртагдаж гансарч болзошгүй байна. Хэн нэгэн таны итгэлийг дааж чадах байх гэж бодсон хүн чинь нууцыг чинь задраасан бол битгий сэтгэлээр унаарай.




Хилэнц (10/23-11/21)   

Амар, амгалан өдөр. Энэ нь таны нөхөрлөлийн хэсэг юм. Тиймээс өөрт дотно харьцаагаа сэргээж, харилцан ойлголцоход таатай. Ажил дээр тань таатай уур амьсгал зонхилно. Хэрвээ та даргадаа тушаал дэвших талаар ярихыг хүсч байсан бол энэ өдөр таатай. Та даргаасаа санхүүгийн тусламж, магтаал, тушаал дэвшүүлэхэд шаардлагатай сургалт хийх зөвшөөрөл авч магадгүй. Та хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаа гэдэгтээ итгэ. Энэ бүхнийг хийх бүхий л арга замыг хайж ологтун.


 Нум (11/22-12/21)   

Эерэг өдөр. Гэхдээ таны ажил бүрэн гүйцэд өө сэвгүй байж дарга чинь уучлахгүй ч байж магадгүй. Бусад хүмүүсийн хэл яриаг өөртөө тусгаж ав. Ажлаа өөр дүүрэг рүү шилжүүлэх нь гэрт хүндрэл учруулна. Та дур булаам, сэтгэл татах чанараа эргэн тойрондоо тараавал эргэн тойрны чинь хүмүүс таны удирдлагаа болгох гэж найдах нь лавтай.

 

 

Матар (12/22-1/19)   

Хүчтэй өдөр. Та өөрийнхөө таалалд нийцсэн бүх зүйлийг өөрийн болгоно. Таны нэр хүнд өсөж олон үйл ажиллагааны урилгад дарагдах болно. Олны өмнө очих учраас гадаад үзэмжиндээ анхаарал хандуулаарай. Үдэшлэгт очоод хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүлнэ. Сайн дурын ажил болон буяны ажил хийн, ойр дотны хүмүүстээ бэлэг өг.

 


  Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр од гарагс таны амьдралыг гэрэлтүүлж байна. Сарын яг энэ үед таны нэр хүнд дандаа өсдөг шүү дээ. Хэрвээ урьд сонсож байгаагүй зүйлээ хэн нэгэн хүнээс сонсвол нэг их гайхаад байх хэрэггүй. Клубын гишүүнчлэлийн татвараа төлөх хэрэгтэй. Хэрвээ та бэлэн мөнгөний хомсдолтой байгаа бол клубын нарийн бичигтэй уулзаж гишүүнчлэлийн татвараа төлөхийн тулд хийчихмээр ямар нэг ажил байгаа эсэхийг асуу.



  Загас (2/19-3/20)

Удаан өдөр. Чухал ажлаа өглөө эртхэн хий. Ингэх нь тэдгээрийг хурдан хийж дуусгахад туслана. Хэрэв бие чинь муу байгаа бол өөрийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнддээ анхаар. Таны эдгээр хэв маяг чинь стресст орох, тэнцвэргүй байхын шалтгаан болно. Чанартай хүнс хэрэглэж, цэвэр ус уу. Мөн эрүүл агаарт гар.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш