09:00 цагаас Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газарт БНХАУ-ын Гаалийн дарга хүрэлцэн ирнэ. Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99106505 88003676
09:00 цагаас НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Монголын хөрөнгийн бирж, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагуудад хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн хурал болно. Утас:99070909
11:00 цагаас "Пума империал" зочид буудлын хоёрдугаар давхарт Япон, Монгол хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу техник технологиороо тэргүүлэгч Япон улсад 1000 Монгол инженер сургах мэдээлэл өгнө. Утас: 91913865
11:00 цагаас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн зааланд Сүхбаатар дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын захирал удирдлагуудтай дүүргийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт уулзах зөвлөлгөөн зохион байгуулна. Утас: 99079762
11:00 цагаас Уул уурхайн нөхөн сэргээлт хийх чадавхийг бий болгох, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргэлт хийх чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагааны протоколыг үзэглэх ёслол БОНХЯ-ны ХААН танхимд болно. Арга хэмжээнд БОНХ-ийн Сайд С.Оюун, БНСУ-ын КОЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар оролцоно.
11:40 цагаас Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьсан 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын шинэ оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол "Буянт-Ухаа 1" хороололд болно.
12:00 цагаас "Улаанбаатар бизнес хөгжлийн төв" буюу хуучнаар Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд Нийслэлийн 375 жилийн ойн үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслол болно.Утас 88033907
12:00 цагаас Монгол Цэргийн музей дээр "Халхын гол 75" үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ, ССАЖЯ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирнэ.
12:30 цагаас "Хүсэл зорилгоо нэгтгэе" үндэсний хөдөлгөөний дэргэдэх Ээжүүдийн холбооноос 1000 ээжийн зөвлөлгөөн хийх талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
14:00 цагаас Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан Засгийн газрын хуралдааны танхимд болно.
14:00 цагаас ҮХАА-н хурлын зааланд Металл боловсруулах, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техник технологи нэвтрүүлэх, салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар ҮХАА-н яам Япон улстай уулзалт зохион байгуулна. Утас: 88373744
14:00 цагаас наймдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Нийтийн тээврийн хэрэгслүүдийг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлүүлэх туршилтын 10 хоног зарлах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан Хангарьд ордны 14 давхарт Хэвлэлийн бага хурал зарлав. Утас: 91040607