logo

"Буянт-Ухаа 1" хорооллын шинэ оршин суугчдад түлхүүр гардуулна

2014/08/20

Засгийн газрын "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьсан 1764 айлын "Буянт-Ухаа 1" орон сууцны хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулах ёслол өнөөдөр "Буянт-Ухаа 1" хороололд болох гэж байна.

"Буянт-Ухаа 1" хорооллын шавыг 2013 онд тавьж, Засгийн газрын тэргүүн тууз хайчилж байсан бол ийнхүү нэг жилийн дараа хороолол сүндэрлэж, уг байруудыг зорилтот бүлэг болох төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамгийн хямд үнээр буюу 1 м2-ийг нь 1 сая 280 мянган төгрөгөөр бодож, найман хувийн хөнгөлөлттэй зээлээр авч, тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдээд байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш