МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”- Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30%-иар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн юм.
Өдөрт 60–аас 100 хүн цус хандивлахад 1 өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах юм. Тиймээс залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аварахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга сошиал ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж share, like, RT&FV хийсэн бөгөөд урлаг соёлын одууд ч олон олон залуус “Нэгдэж” дэмжихийг уриалсан байна. 8-р сарын 25 “Монголын залуучуудын өдөр”-өөр Цусаа бэлэглэцгээе залуусаа.