logo
Өрхийн эмнэлгүүдэд аппарат бэлэглэлээ

Өрхийн эмнэлгүүдэд аппарат бэлэглэлээ

2014/08/27

"JCI Mongolia", "JCI Korea" байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороодын өрхийн эмнэлэг, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтсүүдэд цусны даралт хэмжигч болон сонсгол, чихрийн шижин өвчнийг тогтоодог шинжилгээний аппарат бэлэглэлээ. 

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, "ТМ JCI капитал" байгууллагын гишүүн Э.Ганбат, "JCI KOREA" байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгч Вон Мэйн Хэ тэргүүтэй албаны хүмүүс, дээрх хороодын Засаг дарга, өрхийн эмч, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, Аврах гал унтраах 43 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Цэцэндалай нар оролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш