logo
Концессийн гэрээг байгуулан ажиллана

Концессийн гэрээг байгуулан ажиллана

2014/08/21
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө. Ингэснээр “Хүний хөгжлийн төв цогцолбор” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл, спорт, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлнэ.

Төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 17 тэрбум төгрөг байна. “Жам Зам Инвестмент” ХХК буюу концесс эзэмшигч нь концессийн гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд ТЭЗҮ, барилгын зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулж, төслийн санхүүжилтийн гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулснаар концессийн гэрээ хүчин төгөлдөр болж, барилга угсралтын ажил эхлэх юм.

Концессийн гэрээний хугацаа нийт 30 жил байх бөгөөд концесс эзэмшигч нь “Хүний хөгжлийн төв цогцолбор”-ыг 2 жилийн хугацаанд барьж, удаах 28 жил ашигласны дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш