БНХАУ-ын дарга, эрхэмсэг ноён Си Жин Пин Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Нийслэлийн замын цагдаагийн газраас зочин явж байгаа зорчих хэсэг, орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох үйл ажиллагаа явагдаж байна.
Иймд эрхэм жолооч та хамгаалалт, зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хуульд заасан үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
Мөн замын хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлтийн талаар тогтмол мэдээлэлтэй байхыг хүсвэл “Авто радио-96.3” ФМ дээр сувгаа тааруулан хөдөлгөөндөө оролцоорой. Тэндээс та НЗЦГ-ын цаг үеийн шинэчлэгдсэн мэдээллийг сонсох боломжтой болно.