Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 2. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, 1 цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Болгоомжтой байх өдөр. Сэтгэл хөдөлгөм санал солилцох бололтой. Жолоо барьж явах эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв хайрамжгүй байх юм бол осол гарч болзошгүй. Бухимдалтай байх үедээ и-майл бичих, бусад руу утасдахаас зайлсхийхгүй бол яг үнэндээ хэлье гэж бодоогүй зүйлээ уурандаа хэлчихэж тун болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байгаа бөгөөд бусад хүмүүс үүнийг чинь өндрөөр үнэлэх болно. Хайртай хүмүүстэйгээ илүү холбоотой байх бололтой. Гэвч ярьж байгаа үг, дохио зангаагаа хянахгүй бол хүмүүсийг гомдоож, хэрүүл маргаан, таарамжгүй байдал үүсч болзошгүй. Асуудлын хариуг зүүдэндээ олж болох учраас утга учир бүхий зүүднүүдээ тайлахыг хичээ.
Хамтатгах (5/21-6/21)
Хийж гүйцэтгэсэн ажилдаа орж асуудлыг тодруулж ажил хэрэгч зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн ахиц зогсонги байдалд орно. Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай. Санхүүгийн асуудалд ялна, эсвэл ялагдана. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг халамжтай байна.
Мэлхий (6/22-7/22)
Таагүй өдөр. Ажил дээр тохиолдох бэрхшээлд даргатайгаа ам муруйх, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, дайснуудынхаа далд явуулгатай учрах магадлалтай. Тайван байдлаа хадгал, харилцан буулт хийхийг хичээ.бүх зүйл сайхан болно. Хувийн амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Ганц бие мэлийнүүд хайрттайгаа учирна..
Арслан (7/23-8/22)
Тайвшрах өдөр. Ганцаар байж өөрийн хийхийг хvсч байсан зvйлээ хийхэд тааламжтай. Энэ нь та гэртээ ганцаар vлдэх хэрэгтэй гэсэн vг бус юм. Бусадтай холбоотой байх нь мөн ганцаараа байхтай адил чухал ач холбогдолтой. Та өөрийн дуртай зvйлээ хийснээр маш их таашаалыг авч чадна. Зарим азтай арслангын ордныхон өөрийн бvтээлээ ашигтай зарж, борлуулна. Хэрвээ зөн совин танд ямар нэгэн зvйлийг хэлвэл энэ бvхнээ дага.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Хэрэв та бага мөнгөтэй бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Хайртдаа гайхалтай бэлэг худалдан авах хүсэл хүчтэй төрөх болно. Цаг хэмнэх шинэ аргатай болно. Энэ таны нуруун дээрх ачааг бууруулах ба мөнгөө хамгийн сайнаар зарцуулах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Нийтэч өдөр. Олон нийтийн өдрүүд дүүрэн байх болно. Таны нийтэч байх байдал нэмэгдэн гадаад хоолны ресторанд хоол идэх, өөр орны зан заншлийг мэдэж таних таатай боломжийг өөртөө олгоно. Холоос харьцдаг байсан найзтайгаа уулзах магадлал өндөр. Өөртэйгээ адил хүсэл сонирхолтой дэлхийн янз бүрийн орны хүмүүстэй холбогдон хайр сэтгэлийн болон дотно харилцааг үүсгэхэд болохгүй зүйл байхгүй.
Хилэнц (10/23-11/21)
Хөрөнгө оруулагч нартай уулзалт хийх болоод зээл олгогч байгууллагаас зээл авсны хэрэггүй. Үнэтэй зүйлс худалдаж авахаа түр хойшлуул. Энгийн үеэсээ арай илүү цалин авна. Таны загварын хандлага таны урмыг хугалах бөгөөд сайхан санаанууд төрсөн ч гэсэн саяхан авсан тавилганууддаа гоёл чимэглэл худалдан авахад хүндрэлтэй байх болно. Дараа нь танд урам зориг орж шинэ санаанууд гарч ирэх үед цаасан дээр буулгаарай. Өдрийн цагаар арслангынхны ажил маш урагштай байх болно
Нум (11/22-12/21)
Таагүй өдөр. Цахилгаан цахисан үүлэн дунд үргэлж мөнгөлөг өнгөтэй зурвас байдаг. Энэ өдрийн чухал асуудал бол ирээдүйнхээ талаар шийдвэр гаргах. Та ажлаа алдаж магадгүй. Гэхдээ энэ нь таныг доош татаж байсан зүйлээ ойлгоход хүргэнэ. Зорилго, байр сууриа өөрчлөх нь таны бүтээлч сэтгэлгээг чөлөөлөн, эрч хүчээ нөөцлөх боломжийг олгоно.
Матар (12/22-1/19)
Болгоомжтой байх өдөр. Матарынхан устай харьцахдаа болгоомжтой байхыг одод анхааруулж байна. Ямартай ч устай холбоотой аялал зугаалгаа ганц, хоёр өдрөөр хойшлуулахад гэмгүй. Энэ амралтын өдрөөрөө та амар тайван чөлөөт цагаа өнгөрөөх хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг гаднах байдлаар нь дүгнэх гэсний хэрэггүй, нөхцөл байдал, асуудлыг сайн ойлгохгүй бол тайлбарлаж өгөхийг acyy.
Хумх (1/20-2/18)
Амаргүй өдөр. Хэрэв таны ганцаардмал байдал таны санааг зовоож, та энэ байдлаасаа хэрхэн гарах талаар бодож байж магад. Нөхөрсөг хөгжилтэй харьцаа таныг өнөөдрийн тулгамдах асуудлуудаас ангижруулна. Түншийн харилцааны талаархи сайн муу асуудлуудаа ярилцах тохиромжтой мөчийг хүлээх хэрэгтэй. Хоёр талаасаа үнэхээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг олж мэдэх нь чухал.
Загас (2/19-3/20)
Саадтай өдөр. Хvнд нөхцөл байдал таны төлөвлөгөөг тасална. Тайван дөлгөөн байж, ойр дотныхондоо эелдэг хандах нь хэрvvл маргаанаас сэргийлнэ. Гэр бvлийн нөхцөл байдал таныг гvн бодолд автуулна. Гэвч таны аливааг уялдуулан тунгаах чадвар өндөр байх тул зөв шийдвэрийг гаргаж чадна. Аливаад бvv яар. Өөртөө анхаарал тавин, эрvvл мэндтэй хэрэгтэй зvйлсийг худалдан ав.