logo
Нийслэлийн ногоон бүсэд гарсан зөрчлийн тоо буурчээ

Нийслэлийн ногоон бүсэд гарсан зөрчлийн тоо буурчээ

2014/09/26
Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 51.9 хувийг хөдөө аж ахуйн газар, 17.2 хувийг улсын тусгай хамгаалалттай газар, 15.7 хувийг ойн сан бүхий газар, 13.1 хувийг хот тосгон, суурин газар, 1.2 хувийг зам шугам сүлжээ, 0.9 хувийг усан сан бүхий газар эзэлж байна. Статистикийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар хот тосгон, суурин, ойн сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар нэмэгдэж, хөдөө аж ахуйн газрын хэмжээ хорогджээ.

Иргэдэд тариалангийн газар олгож, шинээр гэр хорооллын суурьшлын бүс бий болгосон нь хөдөө аж ахуйн бэлчээрийн газар хорогдох шалтгаан болжээ. Мөн Улаанбаатар хотын ногоон бүсэд гарсан зөрчлийн тоо 2.3 дахин буурсан байна. Нийт зөрчлийн ихэнх хувийг хувийн ой, ургамал, хөрсний бохирдол, газар, агаар химийн хорт бодисын зөрчил эзэлж байна.  Илрүүлсэн зөрчилд нийт 78.2 сая төгрөгийн торгууль ногдуулж, орлогыг нийслэлийн төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш