logo
“Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-т залуус дуу хоолойгоо нэгтгэлээ

“Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-т залуус дуу хоолойгоо нэгтгэлээ

2014/09/26
Сүүлийн жилүүдэд  Монгол улсад   архидан согтууралт  газар авч улмаар нийгмийн дэг журам зөрчих , ноцтой гэмт хэрэг үйлдэх , осол гэмтэл гаргах , эрүүл мэндээр хохирох,  ёс зүйн доройтолд орох  аюул нүүрлэх  болсон. Тиймээс Монголын Залуучуудын холбоо  2012 оноос “Спирт үү? Спорт уу? аяныг эхлүүлж уг аяны хүрээнд  “Спиртлэг бус Спортлог амьдарцгаая” , “Баар луу биш заал руу”, “”И юу, О юу”  зэрэг уриалгыг дэвшүүлж, мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг амжилттай хэрэгжүүлж  залуусаа амьдралыг зөв хэвшилд уриалсан, спортоор давалгаалуулсан олон ажлыг хийсээр байгаа билээ.

Тэгвэл  энэ удаад Нийслэлийн Эрүүл мэдийн үндэсний төвөөс МЗХ-нд хүсэлт тавьсны дагуу  “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт аймаг орон нутаг, нийслэл дүүргийн 30 гаруй залуус биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Энэхүү хөтөлбөрт архины татварыг хэрхэн ноогдуулах, архи үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох явц, өсвөр үеийг энэ хорт зуршлаас хэрхэн хамгаалах, залуусын өнөөгийн хандлагыг судалж тогтоох, архины үйлдвэрлэл, чөлөөт худалдаа, бодлого тогтоомж зэрэг асуудлууд багтсан байлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш