АНУ-ын шүүх "Америкийн Шүтээн" тэмцээний шүүгч асан, рэппэр Ники Минажийн эсрэг түүний стилистээр ажиллаж байсан Терренс Дэвидсоны мэдүүлсэн заргыг хэрэгсэхгүй болгосон байна. Өнгөрсөн 2-р сард Дэвидсон нь Атлантагийн шүүхэд хандаж, Минаж өөрийнх нь гаргасан хиймэл үсний загваруудыг хулгайлаад зогсохгүй реалити шоуны гэрээ байгуулах боломжийг нь үгүй хийсэн хэмээн түүнээс 30 саяыг нэхэмжилсэн юм. Харин Минажийн өмгөөлөгчид 5-р сард заргыг үгүйсгэсэн ба хамгийн сүүлд Атланта хотын шүүхийн шүүгч Хэролд Мюрфи мөн тус заргыг үндэслэлгүй гэж үзжээ.
Стилист Дэвидсоны мэдүүлснээр тэрээр 2010 оны 6-р сараас Минаж буюу Оника Маражийн үсний стилистээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар тэрээр Минажид зориулан хиймэл үс хийж эхэлсэн бөгөөд тэдгээрээс дуучин бүсгүй стиль имиждээ тохируулан сонгодог болсон аж. Гэвч 2012 оноос Минаж болон түүний хамтран ажиллагсад өөрийг нь шахан зайлуулж, хиймэл үсний загвар гаргасан гавьяа зүтгэлийг нь үгүйсгэх алхмуудыг хийж эхэлсэн гэж Дэвидсон мэдүүлэгтээ дурджээ. Гэхдээ тэрээр хиймэл үсний загваруудыг гаргаснаа олон нийтэд батлах ямар нэг алхам хийснийг нотлох баримт байгаагүй гэж шүүгч Мюрфи мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/