"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр дараах газруудад цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.
Сүхбаатар дүүрэг
10.30-17.00 цагт: 11, 12-р хороо Хангайн 1, Рашаант, Ойн гудамжууд,
Чингэлтэй дүүрэг
10.00-18.00 цагт: 1-р хороо I-40 мянгат, II-40 мянгатын 4-9, 5/5, 22, 23, 40, 7/4 байрууд, Төрийн банк, Нүхэн Гарц болон тэр орчмын хэрэглэгчид,
Сонгинохайрхан дүүрэг
10.00-17.00 цагт: 21, 22, 23-р хороо Алтан Дорнод ХХК, Улаанбаатар буян, Рашаант, Партизан, Тахилт, Баруун туруун, Эмээлт чиглэлийн хэрэглэгчид.