logo
Улаанбаатарт 11 хэм дулаан

Улаанбаатарт 11 хэм дулаан

2014/09/30

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Сарын эхээр газар тариалангийн бүс нутгаар цас орно.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 2-нд баруун болон төвийн нутгаар, 3-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш