logo
Өнөөдрийн зурхай /2014.10.01/

Өнөөдрийн зурхай /2014.10.01/

2014/10/01

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 1. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 7. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Үнэ цэнэтэй зүйлээ хайрлах, орлогоо нэмэгдүүлэх, бизнессийн боломж олдох зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мөнгөтэй болох үедээ хоол хүнс болоод томчууд уух зүйлсээ багаар худалдан ав. Энэ нь үрэлгэн хониныхонд тустай. Таныг зугаацуулх ямар нэг үйл ажиллагаанд оролцоход таатай. Спорт, гар урлал болоод урлаг зэргийг сонирхож цаг үрэх нь таныг амжилтанд хүрэхэд садаа болно.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Сайн өдөр. Та өмнө нь хэн нэгэнтэй уулзалт төлөвлөсөнөө мартуузай. Хэрвээ биечлэн очиж уулзаж амжихгүй бол утсаар яриарай. Та тэднийг баярлуулах зүйл хийх хэрэгтэй. Зарим үхэрүүд буяны байгууллагад цагийн ажил хийхээр шийдэж магадгүй. Бусдад тусалж болох боломжтой бүхнийг хий.Одоо та амьдралыг ганцаар туулахгүй, бусадтай хамтарч, зохицож байж л амьдарна гэдгийг хэтэрхий сайн ойлгох цаг нь болж.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Эргэлзээтэй өдөр. Төсөөлөл болон зөн билэг нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь аль нь бодит болохыг шийдэхэд хүндрэл учруулна. Аливааг хийхдээ өөрийн зарчмыг баримталж болж өгвөл үр дүнд нь анхаарал хандуулахгүй байх хэрэгтэй. Хүлээгдэж буй хийж дуусгаагүй зүйлүүдээ дуусгавар болгох хэрэгтэй.


 

 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Эерэг өдөр. Хүлээцтэй байх нь маш чухал боловч өнөөдөр цаг амархан өнгөрөх болно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч энерги чинь бага, өөртөө итгэлтэй байдлаа харуулах чадвар чинь хязгаарлагдмал байж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдах учраас үүрэг даалгавруудаа биелүүлж дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Таатай өдөр. Та өөрийн онцгой нэгэнээ энэ төлөвлөгөөндөө оруулсан гэдэгт итгэлтэй байгаарай. Амралтын өдрvvдэд гэр бvлээрээ хамтдаа амрах нь сэтгэлээ сэргээх гайхалтай арга мөн. Харин өдрийн сvvлээр таны сэтгэл тавгvйрч болж буй vйл явдлын талаар санаа зовно. Гэвч та ажил төрлөө дуусгах сэтгэлийн тэнхээтэй байх нь зөв. Адал явдалтай vйл ажиллагаа хөгжилтэй байдлыг авч ирнэ.



 

 

Охин (8/23-9/22)   

Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Ганцаараа байх хүсэл нь аливаа зүйлийг хийж бүтээхэд саад болно. Үүний оронд та өөрт олдох боломж, азаа ашиглан төлөвлөгөө зохион ажиллах хэрэгтэй. Хэрэв таны хайр дурлалд ямар нэгэн нууц байсан бол та түүнийг дэлгэх болно. Өөрийгөө сайн илэрхийл. Оюуны чадвар ердийнхөөс өндөр байна.

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Эрч хvчтэй өдөр. Хувийн харьцаанд хvчтэй өөрчлөлт ирнэ. Энэ нь гэр бvлтэйгээ дахин нэгдэх, салах зэрэг хайр дурлалын харьцаатай холбоотой байх. Аливааг хэтрvvлэх нь дараа таагvй vр дvнд хvргэж болзошгvй. Энэ бvхнээ их vнээр төлөх хэрэг гарах магадлалтай. Ганц бие хvмvvс ажигч, гярхай байх нь зөв. Шинэ танилдаа анхаарал, болгоомжтой ханд. Санхvv мөнгөний асуудлыг хvvхэд, найз нөхөд гэр бvлтэйгээ ярилцах хэрэггvй.




Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр утас чинь үргэлж хангинаж, и-майл хайрцаг чинь дүүрэх болно. Хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд цуврах болно. Найз нөхөд, хамтагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай. Мэдрэмжтэй атлаа амьдралд ойр бодит санаа оноо, ярьж ухуулах чадвар чинь тэдэнд ухаан суулгаж, хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна.


 


 Нум (11/22-12/21)   

Энгийн өдөр. Ямар нэгэн гэнэтийн сюрприз болон уламжлалт бус зүйлийг хүлээн авахдаа бэлэн бай.Нарны эрчим хүч болон дэлхий дээр шингэсэн агаарыг ч бас хэмждэг хэмжилт бий. Харин та төвөөс хэтэрхий хол, бодол санаа тань найдваргүй талдаа байна. Мөнгө болон ажил олголтын асуудал ирмэгц бодит байхыг хичээ.Ганц бие нумуудынхамтран ажиллагсад тань тун уриалгахан хандана.

 

 

Матар (12/22-1/19)   

Амрах өдөр. Хайр дурлалын энерги авах өөрийгөө хөгжүүлэх өнгөрснөө тунгаан бодох өдөр. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээ. Өнөөдрийн үйл явдлууд таны дотоод мөн чанарын тусгал болох болно. Элдвийн зөн совин учрал тохиолдолд анхаарлаа хандуулж түүнд нягт нямбай гүнзгий дүн шинжилгээ хий. Зүүд зөнтэй байна. Урьд зүүдэлсэн зүүд дахин давтагдвал 3 хоногийн дараа биелэнэ.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Хүнд өдөр. Аливааг хянаж шалгах шаардлага гарна. Таны бодол хичнээн зөв байлаа ч бусдад буруугаар тусна. Хувийн болон албаны ажлаа тэнцвэржүүлэх нь танд хэцүү мэт санагдана. Та гэртээ хэн нэгнийг асран үлдэж магадгүй. Энэ нь ууртай даргыг тань улам л бухимдуулна. Энэ өдөр та өөрийн зөв гэж бодож байсан зүйлээ л хий. Та өөрийн баримталдаг зарчимдаа чанга байж, гарах үр дүнг бурханд даатгаад орхи.

 



  Загас (2/19-3/20)

Тайван өдөр. Өөрийгөө голж болохгүй. Өнөөдөр болон маргааш өөрийн тогтсон зуршил энгийнээр байх нь сайн үр дагавартай. Шинийг эхлэхээсээ өмнө хийж амжаагүй орхисон ажлаа гүйцээ. Шинэ үүрэг даалгавар авах, азаа туршихад урам зориггүй байна. Ажлаас хойш суух нууц явуулга явагдаж магадгүй. Яг одоо юу ч хийх хэрэггүй, хүлээсэн нь дээр. Та гоо сайхан, урлагийн мэдрэмжээрээ амьдардаг гэр орноо засварлах болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш