УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан:
10 дугаар сарын 01-ний Лхагва гарагт намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагааны дараа:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд
УИХ-ын Байнгын хорооны хуралдаан:
14:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсох;
- “Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
- Туул голын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох.
14:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/;
- Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/.