logo
Улаанбаатарт 10 хэм дулаан

Улаанбаатарт 10 хэм дулаан

2014/10/01

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2-7 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш