logo
Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

2014/10/01
09:00 цагт Олон улсын ахмадын өдөрт зориулсан "Хэнийг ч бүү орхигдуул, хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье" уриатай үйл ажиллагаа ЭМЯ-ны "Б" танхимд эхэлнэ.

09:00 цагт гадаад худалдаанд хэрэглэгддэг үндсэн бичиг баримтуудыг олгодог төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох асуудал хариуцсан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудад зориулсан сургалтыг Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улс дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграчлал хөтөлбөр (GIZ БНЭЗХАИХ) нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  МҮХАҮТ-ын 507 тоотод зохион байгуулна.

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Бүгд найрамдахчуудын ОУ-ын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014“ авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй талаар нийслэлийн ЗДТГ-аас  НЗДТГ-ын А танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас:  91040607

11:00 цагт ЗХЖШ-ын байранд Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн  Холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VI ээлжийн цэргийн баг бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.Утас: 99160187

11:30 цагт "Монголньюс" мэдээллийн төвд  "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн төлөөллүүд мэдэгдэл хийнэ. Утас: 91091057

15:00 цагт Олон улсын джазз хөгжмийн VIII их наадмыг 2014 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 06-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлэл өгөх зорилгоор  “Их талын Джаз” ТББ-аас МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

15:00 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал  Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны хурлын зааланд /302/ болно.  Утас: 319015, 319017

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш