Монголын залуучуудын холбоо нь залуучуудын үйл ажиллаагааг дэмжих, идэвхижүүлэх, хамтарч ажиллах, залуусаа сайн сайхан, ажил хөдөлмөрт уриалсан олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Энэ ч утгаараа 2014 оныг залуусаа НЭГДЬЕ уриан дор бүхий л үйл ажиллаагаа зохион байгуулсаар байна. Тэгвэл энэ удаад Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд намрын ургац хураалтын ажлыг зохион байгууллаа. Ургац хураалтын ажилд МЗХ-ны гүйцэтгэх хорооны 30 гаруй залуучууд болон урлаг спортын манлайлагч залуусын баг оролцож Төв аймгийн Жаргалант сумын Жаргалантын сангийн аж ахуйн нарийн ногоон талбай дээр болон тариан талбай, үтрэм дээр ажиллаад ирлээ. Энэ үеэрээ МЗХ-ны нэр хүндтэй шагнал болох “Тэргүүний тариаланч” тэмдгээр салбартаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа тариаланч залуусаа шагнаж урамшуулж, цаашдынх ажилд амжилт хүсэн, ажиллах урмыг зоригийг нэмсэн юм. Энэхүү ургац хураалтын ажил нь хамт олноороо оролцож эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулдаг байсан хуучны сайхан уламжлалыг дахин сэргээх, залуусаа нэгтгэж хөдөлмөрлүүлэх, ажлын үр шимийг хүртэхэд чухал нөлөө үзүүлж чадлаа. Түүнчлэн анхны цас хаялж хөрсөнд цочир хүйтэрч байгаа энэ цаг үед залуус нэгдэж ургац хураалтын ажилд идэвхтэй оролцож байгаад Сангийн аж ахуйн удирлагууд сайшаалтай хандаж байлаа. Ийнхүү хамт олон албан байгууллагаараа нэгдэж ургац хураалтын ажилд гар бие оролцохыг хүсвэл МЗХ-нд хандаж болох юм.