logo
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” эмхэтгэл хэвлэгдэн гарчээ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” эмхэтгэл хэвлэгдэн гарчээ

2014/10/03

2014 оны зургаадугаар сарын 17-18–ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн  аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан билээ. 9 дүгээр сарын 30-ны өдөр Гадаад Харилцааны Яам, Стратегийн Судалгааны Хүрээлэн хамтран энэхүү хурлын үеэр тавигдсан илтгэлийг нэгтгэн эмхэтгэж англи хэлээр хэвлэн гаргажээ. Хурал дөрвөн сэдэвчилсэн хэсгээр явагдсан бөгөөд нийт 21 илтгэл хэлэлцүүлэгджээ.

Хуралд газар зүйн байрлалаараа ЗХА-д шууд хамаарах Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Умард Солонгос гэсэн 6 орноос гадна тус бүс нутагт нөлөөлийн хүрээ өндөртэй АНУ, Их Британи, Герман, Нидерланд гэсэн нийт 10 орны 35 эрдэмтэн судлаач нар оролцсон юм. Монгол Улс нь ЗХА-ийн бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг зохион байгуулах бүрэн боломжтой, чадвартай, нэр хүндтэй улс хэмээн хуралд оролцогчид үнэлж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохирсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш