НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол Улсын Засгийн Газартай хамтран залуучуудын сэдвээр бэлтгэж байгаа “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд “Залуучууд ба Бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2014 оны 10-р сарын 3-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийг Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх, залуусын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг хүлээн авах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-ын Хүний Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын төлөөлөл, залуучуудын чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид оролцох бөгөөд өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанд үндэслэж хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс гарсан санал санаачлагыг “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014” илтгэлд тусгах юм байна.
Салбар хэлэлцүүлэг залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, залуучууд ба оролцоо, залуучууд ба боловсрол, залуучууд ба эрүүл мэнд, залуучууд ба хөгжлийн бэрхшээл, залуучууд ба гэр бүл, жендэр гэсэн сэдвээр өрнөж залуус санал бодол, үнэлэлт дүгнэлтээ өгөх ажээ.
“Залуучууд ба Бодлогын асуудлууд” хэлэлцүүлгийг гол ач холбогдол нь хөдөө орон нутаг, нийслэл хотын залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуучуудад хандаж үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын байр суурь, тэдний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид явуулах бодлоготой танилцан цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чухал түлхэц болох юм байна.