logo
 Мисс Ё.Нямжавын улс төрд орох болсон шалтгаан

Мисс Ё.Нямжавын улс төрд орох болсон шалтгаан

2014/10/04
Монголын сайхан бүсгүй тэмцээний  2001 оны ялагч мисс Ё.Нямжав гэнэт л улс төрд хөл тавьсан. Сэтгүүлч мэргэжилтэй мисс бүсгүй МАН-ын НАМЗХ-ны удирдах зөвлөлийн 21 гишүүний нэгээр сонгогдож , улмаар дэд ерөнхийлөгчийн албанд заларч улс төрийн карераа баталгаажуулаад авсан. Түүнийхээ хажуугаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаярын мэдэлд байдаг “Шинэ дэлхий” телевизийн томоохон албан тушаалд ч залраад амжсан сүүхэйтэй бүсгүй.

МАН-ын бүсгүйчүүдийг тэргүүлдэг гэх мисс Ё.Нямжав Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөх болсон байна.  Энэ мэтээр мисс бүсгүйн улс төрийн карер шат  шатаар маш хурдацтай ахисаар байгаа. Мисс Ё.Нямжавын улс төрийн амжилтын  хөшүүрэг нь  түүний нууц амраг гэнэ.  

Анхны ханиасаа салж, хүүгээ хөтлөөд үлдсэн мисс бүсгүй нууц амрагийнхаа охиныг төрүүлсэн гэдгээ нуугаагүй. Албан тушаал, хувийн бизнестэй ч тэр нь надад хамаагүй хайр сэтгэлээрээ учирсан гэж мисс бүсгүйн хэлсэн нууц ноёнтон хэн болох нь олонд ил болоогүй. Түүний нууц амраг нь  Завхан нутгийн  бөх Цэрэнпунцаг гарьд гэсэн таамаг нэг хэсэг явсан. Энэ бол таамаг. Харин жинхэнэ хэргийн эзэн энэ дуулианы цаана чимээгүйхэн үлдэж чадсан. Ё.Нямжавын улс төрийн ар тал нь МАН-Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга гэнэ.

Тийм ч учраас мисс бүсгүй улс төрд найдвартай ар талтай хурдацтай шат ахиж буй аж. Т.Гантулга ер нь бол охид бүсгүйчүүдэд найр тавьж тэднээр өөрийгөө хүрээлүүлж явдаг улс төрчдийн нэг гэдгийг намын нөхөд нь ярих юм билээ. Ямартай ч улс төрчдийн нууц амрагийн паян нэгээр нэмэгдэж, мисс бүсгүйн найдвартай ар тал ил гарав. Нөлөө бүхий нууц амраг нь мисс улс төрч бүсгүйгээ хаа хүртэл татахыг цаг хугацаа харуулах биз
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш