logo
Тэр залуу чамд дурласныг илтгэх 20 шинж

Тэр залуу чамд дурласныг илтгэх 20 шинж

2014/10/06
1.    Тэр чиний үзэхийг хүсэн хүлээж байсан киноны тасалбарыг авч, үдэш болзоонд урьж сюрприз барина. Түүнд магадгүй кино хамгийн сонин биш байж болох ч 5 милийн радиус дахь бүх үзвэр үйлчилгээний газруудын цагийн хуваарийг андахгүй.
2.    Ямар нэг шалтгаангүйгээр цэцэг бэлэглэнэ. Энэ нь хоцрогдсон зүйл гэж зарим эмэгтэйчүүд боддог ч, тийм биш.
3.    Тэр өөртэй чинь уулзахын тулд үнэхээр их хичээл зүтгэл гаргана. Орондоо авьяас дутаж байж болох ч сайжрахын тулд бас хичээх болно.
4.    Тэр чамтай байхдаа гар утсаа мартаж орхино. Түүнд Facebook, Twitter-ийн шинэ мэдээнээс илүү чи сонин байх болно. Утсаа шалгах шаардлагыг үл хэрэгсэж байна гэдэг нь нэг зүйлийн дохио. 
5.    Тэр өөрийгөө чамд сануулах зургуудыг илгээнэ. Зарим оролдлогууд нь чиний сэтгэлд бүрэн нийцэхгүй байж болох ч хичээж байгаа хандлагыг нь чи аяндаа мэдэрнэ.
6.    Тэр найзуудтайгаа чамайг уулзуулахыг хүснэ. Энэ чамд магадгүй маш төвөгтэй санагдаж болох ч чамайг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл.
7.    Тэр чамайг унтаж байх зуур сэрээхгүй байхыг хичээнэ. Та уцаартай, тавгүй сэрж болох ч тэр чамайг тэврэхийг хүснэ.
8.    Тэр чамайг гэртээ аюулгүй харьсныг мэдэхийг хүснэ. Гэртээ харьсан уу? гэсэн мессежинд чиний талаар үнэхээр санаа зовж буй сэтгэл агуулагдана.
9.    Тэр чиний төлөө өөрийн төлөвлөгөөгөө цуцална. Түүний хувьд найзуудтайгаа гарах, спортын тоглолт үзэж хөгжилдөхөөс чи илүү эрхэм байх болно.
10.    Тэр чамд бага зэрэг битүү утгатай үг унагана. Гэхдээ эерэг зүйлс. Чамайг шоолох байдлаар инээлгэнэ. Мэдээж дараа нь эмэгтэй хүнийг өрөөндөө уйлахад хүргэх тоглоом биш.
11.    Тэр чамтай юу ярилцсанаа дараа нь нэг ч үг үсэг гээлгүй санаж байх болно. Энэ нь дараа чамд төрсөн өдрөөр чинь ч юм уу оновчтой бэлэг сонгосноор илэрч болно. 
12.    Тэр өөрийн сэтгэл хөдлөлөө идэвхтэйгээр илэрхийлэхийг хичээнэ.
13.    Тэр чамайг нүүрээ будаагүй үед ч магтана. Бүр нүүрээ будаагүйг чинь анзаарахгүй ч мэднэ.
14.    Хүндхэн өдрийн дараа тэр чамайг хоолоор дайлна. Сайн тогооч биш байж болох ч чиний байдлыг сайн мэдэрдэг байх болно.
15.    Тэр магадгүй загварлаг биш байж болох ч чамтай холбоотой зүйлүүд дээр "маанаг" биш гэдгээ батална. Чиний өгсөн хайрын зурвасыг хэтэвчиндээ хадгалаад явж байх вий.
16.    Тэр чамд кофегоор сюрприз барина.
17.    Таны үүр хүрмээр зуршлууд ч түүнд эгдүүтэй санагдана.
18.    Тэр таны амжилтаар бахархахдаа огтхон ч эргэлзэхгүй. "Энэ миний найз охин, тэр магистраа хамгаалаад, долоо хоногийн дараа ажилтай болчихлоо" гээд хөөрч байх нь энүүхэнд.
19.    Таны ямар нэг зүйлийг үзэн яддаг талаараа дурссаныг ч чинь тэр хэзээ ч мартахгүй ба үзэн яддаг зүйлийг чинь дахиж хийхгүй.
20.    Тэр чиний зарим эмэгтэйлэг зуршлыг дуурайна. Зүгээр шүү дээ. Жишээ нь эрэгтэй хүн амттан идэж яагаад болохгүй гэж?

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш