logo
 “Aichi 2020 in Mobgolia

“Aichi 2020 in Mobgolia" арга хэмжээнд оролцов

2014/10/08
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пёнчан хотноо “Биологийн олон янзын байдлын тухай Конвенцийн Талуудын Бага хурлын 12 дугаар хуралдаан  2014 оны 10 дугаар сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг хуралдаанд оролцож буй Монгол Улсын БОХНЯ, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгуулагуудын төлөөлөгчид хуралдааны эхний өдөр “AICHI 2020 in MONGOLIA буюу Айчигийн зорилтууд Монголд хэрхэн тусгалаа олж байгаа тухай танилцуулав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд оролцон, үг хэлэв.

Элчин сайд хэлсэн үгэндээ Хүн төрөлхтний сайн сайхан, эрүүл амьдралын үндэс болсон эх байгалиа хамгаалах нь улс үндэстэн бүрийн үндсэн үүрэг байдаг бөгөөд Монгол Улс биологийн олон янзын байдлыг судлах хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр нэлээдгүй ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн цаашид ч гэсэн Биологийн олон янз байдлын чиглэлээр хамтран гүйцэтгэх, засч сайжрууллах, зөв зохистой ашиглах арга замаар ногоон-хөгжилд хүрэх олон боломж бий гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад Биологийн олон янз байдлын тухай Конвенц хэрхэн хэрэгжиж байгаа, мөн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй ажлууд болон цаашлаад хандивлагч улс орнууд, олон улсын байгаль орчны санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага бий гэдгийг танилцуулснаараа ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш