Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Журмын дагуу хөнгөлөлттэй зээлийг иргэдэд олгох ажлыг хамтран зохион байгуулах зорилгоор арилжааны банкуудад хүсэлт тавьсан байна. Хүсэлтийн дагуу 5 арилжааны банкнаас санал ирж, уг саналыг хэлэлцэн Капитал банктай хамтран ажиллахаар болжээ. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Нийслэл анх удаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийнхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор зээл олгох гэж байна. Ингэхдээ хамгийн хөнгөлөлттэй буюу жилийн 5 хувийн нөхцөлтэйгээр Батлан даалтын сантай хамтран олгоно. Жил бүр нэг салбарыг онцолж зээл олгох бөгөөд энэ жил мал аж ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдийг дэмжинэ. Энэ нь нийслэлийн иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг малын гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилттой уялдаж байгаа” гэдгийг онцлон хэллээ. Хөнгөлөлттэй зээлээ тус салбарыг дэмжихээс гадна ажлын байр бий болгох олон давуу талтай гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Тус сантай холбоотой мэдээллийг Капитал банк болон Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс авах боломжтой гэж Нийслэлйн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.