Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар өчигдөр 22:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 23-26 насны У, А, А гэгч этгээдүүдийг саатуулан шалгасан байна. Шалгахад тэднээс THC төрлийн хар тамхины ургамал гарчээ.
Тиймээс тэдэнд энэхүү ургамлыг хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн 192.2-оор буюу “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байна.
Жич: Эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.
Жич: Эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр нийтлэв.