Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.08/ хуралдаанаар эхлээд Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг дагаж өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байлаа.
Дээрхи асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авч байгааг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдэгдсэнээр уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Дараа нь Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Төсөл танилцуулгыг Зам, тээврийн сайд А.Гансүх хийлээ.
Хуулийн төслөөр Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь тухайн горимд байршуулсан өдрөөс хойш дор дурдсан хугацаатай байхаар
1-рт Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа 3 жил 6 сар хүртэл,
2-рт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай үндсэн техник, тоног төхөөрөмжийн хувьд 2 жил хүртэл,
3-рт иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг түрээсийн гэрээний хугацаагаар,
4-рт бусад бараа 1 жил хүртэл байхаар тус тус тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д. Дэмбэрэл, Ж. Эрдэнэбат асуулт асуун, хариулт авч Улсын Их Хурлын гишүүн С. Баярцогт үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат хүндрэл, бэрхшээл үүсээд байгаа авто замын салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний тоног, төхөөрөмжийг гэрээнд заагдсан хугацаагаар гаалийн нутаг дэвсгэрт түр оруулдаг байхаар өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт гаалийн түр горимтой холбоотойгоор үүсээд байгаа бусад салбаруудыг хамруулж нэгдсэн зохицуулалт хийх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зуун хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Мөн Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Засгийн газраас өргөн барьсан энэ асуудлыг хэлэлцүүлэх асуудлаас хасья гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.