logo
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Л.Хангайг түр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр Л.Хангайг түр томиллоо

2014/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилон ажиллуулахаар болов.

Л.Хангай нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг эрх зүйч, Москвагийн Нийгмийн ухааны академийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ, Швед, БНСУ, Австрали зэрэг оронд сургалтад хамрагдсан. Төрийн албаны тэргүүн түшмэл.

Шүүх яаманд 1979-1988 онд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан. 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан” зочид буудлын цогцолборын ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос өнөөг хүртэл “Оросын  сан” ТББ-д ерөнхийлөгчөөр тус тус ажилласан хүн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш