logo
Billboard-ийн 2014 оны онцлох эмэгтэй

Billboard-ийн 2014 оны онцлох эмэгтэй

2014/10/13
Billboard-ийн 2014 оны онцлох эмэгтэйгээр дуучин Тейлор Свифт шалгарсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр энэ шагналыг хоёр дахь удаагаа авсан анхны уран бүтээлчээр тодорлоо. BBC-ийн мэдээлснээр шагналыг "сүүлийн нэг жилийн хугацаанд амжилт, манлайлал, шинэлэг ололтоороо хөгжмийн ертөнцөд өөрчлөлт авчирсан, бусдыг араасаа дагуулсан" эмэгтэй уран бүтээлчид олгодог ажээ. Тейлор Свифтээс өмнө Billboard-ийн оны онцлох эмэгтэйгээр Пинк, Бэйонсе, Кэти Перри нар тодорч байсан юм.

Свифт карьерынхаа хугацаанд Billboard-ийн шилдэг 100-д багтсан 60 дуу гаргасан нь бусад эмэгтэй уран бүтээлчидтэй харьцуулахад хамгийн өндөр амжилт болжээ. 2006 онд анхны уран бүтээлээ гаргаж байсан тэрээр мөн Грэммигийн шагналыг 7 удаа авсан юм.

24 настай дуучин саяхан Их Британийн Vogue сэтгүүлд зориулж зургаа авахуулсан бөгөөд нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх нь ямар байдаг талаар "Одоогоор надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Миний хийсэн бүхэн бусдын анхаарлыг татаж, ярианы сэдвүүдийн нэг болдог байдалд дасчихсан.  Гэхдээ би өөрийн энэ амьдралаараа бахархдаг шүү. Би 24-тэй. Би ганц бие. Үнэхээр бие даасан байдлыг мэдэрч байна. Амьдралд минь хөгжилтэй явдлууд олон удаа тохиолдсон" хэмээн ярьжээ.

РАЛЬДИЙ.А  /shuum.mn/



 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш