logo
Арабчууд роботоор тэмээгээ унуулдаг

Арабчууд роботоор тэмээгээ унуулдаг

2011/09/19
-Тэмээн уралдаан бол Арабын орнуудын үндэсний спорт. Энд 3-4 настай хөвгүүдээр морь унуулдаг заншилтай. Нэгдүгээрт хөнгөн, хоёрдугаарт хүүхэд айж, чанга хашгирахад тэмээ улам хурдалдаг аж. Иймээс Арабын ертөнцөд бусдын хүүхдийг хулгайлж, боол болгон тэмээгээ унуулдаг гаж зуршил өргөн тархжээ. Тэр бүү хэл хүүхдийг хөнгөн байлгахын тулд өлсгөж, цангаадаг юм байна. Харин хэдэн жилийн өмнөөс Арабын Нэгдсэн Эмират, Катарт хүүхдийн хөдөлмөрийг хориглож, роботоор тэмээ унуулдаг болжээ. Ийм роботыг оператор зайнаас удирддаг юм байна. Манайхан ч гэсэн тэднээс үлгэр аваасай. Морин уралдаанаас цэнгэл таашаал авахын тулд бага насны хүүхдүүдээ бэртээж гэмтээн, амь насыг нь бүрэлгэж байхаар яагаад роботыг ашиглаж болохгүй гэж.
-Хятадын Дуньян хотод хавар маш өвөрмөц баяр болж, өндөг чанадаг. Гэхдээ өндгөө усанд биш бяцхан хөвгүүдийн шээсэнд чанадаг аж. Эхлээд сургуулийн бага ангиар хэсч шээсээ цуглуулаад, дараа нь бүхэл хоногийн турш чанадаг гэнэ. Орон нутгийн иргэд энэ өндгөө онгон гэж нэрлэдэг бөгөөд хаврын үнэртэй гэж ярьдаг.-2000 хүүхэд тутмын нэг нь эхээс төрөхдөө шүдтэй байдаг. Сонирхолтой нь Юлий Цезарь, Ганнибал, Шарлемань, Наполеон, Муссолини, Гитлер зэрэг дэлхийн лидерүүд, эзэд хаад болон дарангуйлагчид хорвоод ирэхдээ л шүдтэй байсан юм. Эрдэмтэд «Тэд шүдээрээ эхийнхээ хөхийг хазаж өвтгөдөг байсан биз. Иймээс эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй нь ийм хүүхдээ хайр энэрлээр дутааж, сэтгэл санаа болон биеэрээ дургүйцлээ илэрхийлж байсан бололтой. Энэ нь тэднийг харгис хэрцгий болгож, хожим дэлхийг эзлэн эрх мэдлээ тог-тоохыг санаархахад хүргэсэн» гэсэн таамаглал дэвшүүлжээ.
-Итгэмээргүй боловч Ватиканд 12 наснаас бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрдөг. Уг нь Итали ийм дүрэмтэй байсан. Ватикан 1929 онд энэ улсаас туур-га тусгаарласан ч хуулиа өөрч-лөөгүй аж. Харин Италид одоо энэ насыг 14 болгожээ.
-Тэрбумтан Жон Бага-Рокфеллер бол алдартай баяны цорын ганц хүү бөгөөд дөрвөн эгч дүүтэй байв. Эцэг нь тэднийг хатуу гараар атгаж, аливаад хэмнэдэг байсан тул Жон найман нас хүртлээ эгч нарынхаа хуучин даашинзыг өмсч элээжээ. Гэхдээ тэр том болоод үүнээсээ ичээгүй, харин ч ийм хандлагын ачаар гэр бүл маань улам хөгжин цэцэглэсэн гэж бахархдаг юм байна.
-Алдарт зураач Пабло Пикассог хорвоод мэндлэхэд эх баригч түүнийг амьгүй төрсөн гэж тооцжээ. Энэ үеэр дэргэд нь тамхи татаж байсан эр ширээн дээр гавьсан хүүгийн нүүр рүү тамхины утаагаа үлээв. Ингээд Пабло хахаж цацан уйлж, амь аврагдсан гэдэг. Тиймээс тамхи Пикассогийн амь насыг аварсан гэж болох юм.
-Зар сурталчилгаа 12 хүртэлх насны хүүхдэд хандах ёсгүй гэсэн хууль Шведэд үйлчилдэг. Учир нь хүүхэд 12 хүртлээ аливаа нөлөөнд автамтгай, итгэмтгий байдаг тул зар сурталчилгаа сэтгэцэд нь сөрөг нөлөөлдөг аж. Ер нь хүүхдэд зурагт их үзүүлэхийг эрдэмтэд хориглодог. Ялангуяа 3-4 насныхан хялар, долир болох, мөн мэдрэлийн хэт ядаргаанд орох аюултай тул 10-20 минут л хүүхэлдэйн кино үзэх ёстой гэнэ.
-1987 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын долоон сая хүүхэд гэнэт алга болжээ. Энэ бол татварын орлогыг мэдүүлэх сүүлчийн өдөр байсан юм. Шинэ хуулийн дагуу тэр өдрөөс эхлэн иргэд хүүхдүүдийнхээ нийгмийн даатгалын дугаарыг бичүүлдэг болжээ. Өмнө нь татварын алба иргэдийн амаар хүүхдийнх тоог нь бичиж, тэтгэмж олгодог байсан. Иймээс иргэд их мөнгө авах гэж зориуд хүүхдийнхээ тоог нэмдэг байжээ.
-Солонгосчууд манайхан шиг хий нас тоолдог заншилтай. Онцлог нь тэд баримт бичиг дээр хий насаа тооцон бичдэг
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш