Засгийн газраас "урт нэртэй" хуулийн хэрэгжилтийг шалгаж, "Алтан Дорнод Монгол", "Монгол газар" зэрэг 40 гаруй компанид байгаль орчны эсрэг гэмт үйлдлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад татаад эхэлчихсэн. Гэвч бусад 240 гаруй уурхайд алт олборлосоор байгаа нь Б.Бат-Эрдэнэ гишүүний уурыг барж буй гэнэ. Тэрээр саяхан Онон голын эх дээр алт олборлож байгаа Уул уурхайн ассоциацийн харъяа нэгэн компанийг шүүхэд өгөхөө мэдэгджээ. Гэхдээ эрхэм гишүүн уг компанийн эздийн нэрийг олонд дэлгэхийг хүсэхгүй Байгаа аж. Харин ирэх долоо хоногт үзэгчдэд хүрэх "Монголоо шинэчилье" нэвтрүүлэгт оролцож уул уурхайн луйварчдыг "бут авах" сурагтай байна. Ийнхүү тэрээр "газар малтагчид”-ыг “дуэльд” дуудаж эхэлсэн нь өөрийнхөө санаачилаж, батлуулсан “урт нэртэй” хуулийн үр шимийг үзэхээр сэтгэл шулуудсаных юм болов уу даа.
Б.Номин Эх сурвалж Зууны мэдээ
Анхаарлын төвд
Нэг саяыг орон сууцны урьдчилгаанд өгч болно
үний хөгжил сангаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг орон сууцны төлбөрт ашиглах боломжийг нээлттэй болгосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг холбогдох албан тушаалтнууд эцсийн байдлаар уншиж, албан ёсных болгох гарын үсгийг өнөө, маргаашгүй зурахад бэлэн болжээ. Энэ талаар Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүтэй ярилцлаа.
-Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг орон сууцны төлбөрт зарцуулах асуудлыг ямар дүрэм, журмаар зохицуулж байгаа вэ?
-Иргэн бүрт олгох нэг сая төгрөгийг бэлэн бусаар, орон сууцны төлбөрт ашиглах тухай журмыг шинээр бүлэг (долдугаар бүлэг болгож) бий болгож зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалт нь юу вэ гэхээр, бид Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг олгох ажлыг 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийнхөө үйл ажиллагаатай багцалж байгаа. Яагаад гэхээр, бидний хийсэн судалгаагаар иргэн хүн орон сууцтай болохыг хүссэн эрэлт 800 мянга гаруй байгаа. Тэгэхээр 800 мянган орон сууцны хэрэгцээ байна гэсэн үг. Техникийн норматив тооцоогоор бодоход нэг гэр бүл 4.5 хүнтэй гэж үздэг.
Бид тооцоо хийгээд, нэг өрхийг тав, цаашлаад 10 хүртэлх хүнтэй байж болох юм гэж үзсэн. Ингээд Хүний хөгжил сангийн мөнгөөр орон сууц олгох, гэхдээ 100.000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас байр авч байгаа, гэрээ хэлцэлтэй иргэдэд ийм боломжийг олгож байгаа юм.
-Үүнд хамрагдах хүсэлтэй иргэд ямар баримт бичиг бүрдүүлж, хаана, хандах ёстой вэ?
-Энэ ажил НХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Тиймээс тус яамны бүтцийн схемд байдаг хороо, багийн нийгмийн ажилтандаа эхний ээлжинд хандана. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан барилгын компанитай байгуулсан гэрээгээ оршин суугаа хороо, багийнхаа нийгмийн ажилтанд өгнө. Нийгмийн ажилтан тухайн бичиг баримттай танилцаад, шаардлага хангасан байна гэж орон нутгийнхаа Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, цаашлаад НХХЯ-ны харьяа, халамжийн алба руу материалыг өгөх юм.
-Төлбөрийнхөө тодорхой хувийг өгч байж Хүний хөгжил сангийнхаа мөнгийг орон сууцны төлбөрт оруулах уу. Эсвэл...?
-Орон сууцныхаа төлбөрийг бүрэн өгчихсөн, бас хагас төлчихөөд барилга нь хараахан ашиглалтад ороогүй байж ч болно. Бэлэн болсон материалыг ОССК-д шилжүүлж нягтална. ОССК нэгдүгээрт, тухайн барилга бодитой эсэх, хуурамчаар бичиг баримт үйлдсэн эсэх, 100.000 айлын орон сууц хөтөлбөрт орсон эсэх гээд бүхий л зүйлийг шалгана. Дараа нь орон сууцны төлбөр нь бүрэн төлөгдсөн иргэний мөнгийг нь халамжийн дансаар нь дамжуулж иргэнд нь буцааж өгөх, бүрэн төлөгдөөгүй, урьдчилгаанд төлбөр болгож ашиглах мөнгийг нь тухайн компани руу шилжүүлэхээр баримт үйлдэж Сангийн яамны Төрийн санд хүргүүлнэ. Төрийн сан үүнийг нь нягталж үзээд зохих байгууллагууд руу шилжүүлэх юм. Шилжсэний дараа хороо, багийн нийгмийн ажилтан нь тухайн иргэний Хүний хөгжил сангийн дэвтэр дээр тэмдэглэл хийж баталгаажуулснаар төлбөр төлөгдсөнд тооцно.
-Тэгэхээр урьдчилгаа мөнгөгүй хүмүүст сайхан боломж гарч ирж байгаа юм байна. Гэр бүлээрээ нийлээд Хүний хөгжил сангийнхаа мөнгийг байрныхаа урьдчилгаа төлбөрт өгч болох юм гэж ойлголоо?
-Урьдчилгаанд оруулж болно. Гэхдээ тодорхой шаардлага тавина. Жишээлбэл, урьдчилгаа төлбөрийн 30 хувьд есөн сая төгрөг төлөх шаардлагатай байлаа гэж бодъё. Гэр бүлийн гишүүдийн Хүний хөгжил сангийн мөнгө нийлээд дөрвөн сая болж байгаа бол эхлээд өнөөх есөн саяынхаа таван саяыг барилгын компанидаа өгсөн байх ёстой. Ингэж байгуулсан гэрээг хорооныхоо нийгмийн ажилтанд авчирч өгөөд, урьдчилгааны үлдсэн мөнгийг Хүний хөгжил сангаас олгох тодорхойлолт гаргуулж авна.
-100 мянган айлын хөтөлбөртэй холбоотой бусад асуудал хэзээнээс тодорхой болох вэ?
-Ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр Засгийн газарт оруулна. Аль компанийн ямар орон сууц, хаана байрлалтай байх юм зэрэг бүхий л төлөвлөгөөг энэ үед танилцуулна.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны цогцолбор хороолол, хотхоны төслийн урьдчилан шалгаруулалт эхэлсэн байна. Эдгээрт тавьж байгаа гол шаардлага нь юу байна вэ?
-Том шаардлага тавихгүй. Хамгийн гол нь газар нь баталгаажсан байх ёстой. Техникийн боломжтой байх хэрэгтэй. Жишээлбэл усаар хангаж болохгүй газарт орон сууц барих тухай төслийг хамруулж болохгүй. Ус, цахилгаан гээд бүх зүйл нь шийдэгдсэн байх хэрэгтэй. Тэгээд тухайн барилгын ажил эхэлсэн, өөрөөр хэлбэл 30-40 хувьтай байхыг шаардаж байгаа.
-Энэ жил Монгол Улсад хэчнээн орон сууц шинээр барьж байгаа вэ?
-Энэ онд боловсруулсан, Барилгын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний биелэлтийг бид харсан. 40, 100 мянган айлын орон сууц энэ төлөвлөгөөний биелэлтэд ямар их нэмэр болсон бэ гэдэг нь тоо баримтаас харагдаж байна. Жишээлбэл, яг өнөөдрийн байдлаар 24.600 айлын орон сууц барьж байна. Гэтэл өмнө нь шахаад, шахаад жилд 6000-8000-ыг л оруулдаг байлаа шүү дээ.
Нийтлэлч Х.Хулан: Эх сурвалж: Зууны мэдээ