Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй . Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм дулаан, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 10 дугаар сарын 16-наас 2014 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-19-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтэнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.