logo
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээнд өөрчлөлт орууллаа

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээнд өөрчлөлт орууллаа

2014/10/20

Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 18-ны өдөр болж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн  талаар хэлэлцээд  дараах шийдвэрийг гаргав.

Харъяалалгүй ахмад настанд хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээг нэг ахмад настанд 10 000 төгрөг, хугацааг жилд 2 удаа байхаар тогтлоо. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө шаардагдахгүй бөгөөд нийгмийн халамжийн сангийн төсвийн эрх мэдэл орон нутагт очсон, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн байгууллага хамтран хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг тул цаашид санхүүжилтийн хувьд хүндрэл үүсэхгүй.

Манай улсад протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэдэг байгууллага цөөнгүй байгаа ч иргэдийн хувьд протезийн хэрэгслийг гадаадад хийлгэх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулж протез хэрэгслийг өөрөө сонгосон байгууллагаас, ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна гэж өөрчиллөө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш