logo
Эрдэнэтийн залуус унадаг дугуйн цоо шинэхэн замтай боллоо

Эрдэнэтийн залуус унадаг дугуйн цоо шинэхэн замтай боллоо

2014/10/20

Намрын налгар өдрүүдэд Орхон аймгийн залуус унадаг дугуйгаа унаад ажилдаа, амралт зугаалгаар, чөлөөт цагаараа зорчих бүрэн боломжтой болж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Зөв залуус” клубынхан МЗХ-оос санаачлан хэрэгжүүлж байгаа “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин өөрсдийн санаачилгаар Орхон аймагт унадаг дугуйн зам барьсан бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж хэсгүүд хамтран дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэсэн бөгөөд дулаан болон усны шугаманд саад учруулахгүйгээр 6,7 км бетонон зам тавьжээ. Уг замын өргөн 2м , нийт урт нь 5,6 км юм байна.

Өнөөдөр Баасан гараг залуус энэ өдрийг “Оюунлаг баасан гараг”, “Баарлуу биш заалруу”, “Унадаг дугуйтай Улаанбаатар” гэж өнгөрүүлэх болж. Энэ уриалгууд орон нутагт давалгаалж залуус бүгд нэгдэж, өөрсдийгөө спортлог болгохын төлөө бүх зүйлийг хийж, байгууллагууд хүртэл түүнийг нь дэмжих болж. МЗХ 2012 оноос эхлэн “Спорт үү, спорт уу” аяныг эхлүүлж энэ хүрээнд олон зөв уриалгуудыг гаргаж, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг эхлүүлж нийслэл төдийгүй орон нутагт давалгаалж өнөөдрийн байдлаар Ховд, орхон аймгууд унадаг дугуйн замтай болоод байгаа юм.
“Зөв залуус” клубын  Фэйсбүүк групп-д нэгдээрэй

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш