logo
Баганхангайн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Баганхангайн иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2014/10/20
Багахангай дүүргийн иргэдэд хамгийн их үгүйлэгддэг зүйл эрүүл мэндийн үйлчилгээ юм байна. Нийслэлээс алслагдсан, хүн ам цөөтэй болохоор нарийн мэргэжлийн эмч нар тэр бүр байдаггүй бөгөөд эрүүл мэндийн хангамж ч бага гэнэ. Тиймээс иргэд нь шүд өвдөх, хүүхдээ үзүүлэх мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхдээ нийслэлрүү орж ирдэг гэнэ. Байнга нийслэлрүү ирээд байх боломжгүй ч иргэд олон байдаг бөгөөд ёстой л монгол аргаараа эмчилэхээс өөр аргагүй байдаг гэж иргэд нь ярьж байсан юм.

Тэгвэл энэ долоо хоногт МЗХ дүүргийн залуучуудын холбоотой хамтраад иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн үзлэгийг МЗХ-ны дэргэдэх “Эрүүл мэндийн хороо”-ны Ахлах эмч доктор Б.Азжаргал /Эмэгтэйчүүд, бэлгийн замын халдварт өвчны эмч/, н.Ганхуяг ахмадын эмч, Т.Мөнхбат Эмгэг судлалын эмч, бэлгийн замын шинжилгээ, н.Дуламдорж АШУҮИС-н оюутан гэсэн эмч нар ажлаасаа чөлөө авч өөрсдийн сайн дураар уг үйл ажиллагаанд оролцсон байна.

Үзлэгт нийт 150 гаруй иргэд хамрагдсан бөгөөд үлдсэн хүмүүс нь дугаар авч дараа долоо хоногт үзүүлэхээр болжээ. Дүүргийн иргэд эмнэлэгийн кордорт багтахгүй гадаа сууж оочерлож байсан бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж өдөрлөг зохион байгуулсанд талархлаа илэрхийлээд цаашид шүд болон хүүхдийн эмчийг авчирах хүсэлтээ тавьсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш