Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/883 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 1 дүгээр шатны ажлын 2014 онд санхүүжих хөрөнгөнөөс Сэлбэ /156 га/, Баянхошуу /325 га/ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах 493 440 000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэжээ.
Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хүрээнд боловсруулж, батлуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн газарт үүрэг болголоо.
Харин зураг төслийн ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус хариуцуулан, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.